Мэдээний төрөл
Солонгос [13]
Монгол [254]
Америк Биллбоард [60]
Орос [4]
Мэдэгдэл [7]
Ази [6]
Монгол гоо үзэсгэлэн [9]
Монгол видео [46]
Зугаатай зураг,бичлэг [57]
Мэдлэгт дусал нэмэр [26]
Хошин шог [9]
Транс,Электро,Хаус [8]
Facebook Like :D
Хэрэглэгчийн хэсэг
Зочин


Уучлаарай та бүртгэлгүй байна. !

Статистик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 183
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 3
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 179
» Хүйс
Эр: 97
Эм: 52


Ниит онлайн: 1
Зочид: 1
Гишүүд: 0

Main » 2011 » 3-р сар » 2 » Facebook-ийн ач тустай талууд
6:46 PM
Facebook-ийн ач тустай талууд
Facebook дэлхийн маш олон хүнийг компьютерийнх нь ард маш олон цагаар суулгаж, гэр бүл найз нөхөд орчин тойрныхоо хүмүүстэй холбоо тогтоох, олон янзын гайхалтай тоглоомыг тоглох боломжийг олгодог. Facebook-г ашигласнаар сөрөг олон зүйл гарч ирж байсан ч хүний амьдралд хэрэг болохоор сайн зүйлс түүнээс хавьгүй олон байгаа юм. Бид та бүхэнд Facebook-н бидний амьдралд авчирсан эерэг өөрчлөлтийг танилцуулж байна.

Facebook дээр хэн нэгэн найз, ойр дотны хүний үлдээсэн сэтгэгдэл, статусыг унших боломжтой байдаг. Жишээлбэл: Хэн нэгэн найзад тань хэцүү зүйл тохиолдсон бол, ажлаасаа халагдсанаа бичвэл эсвэл найз бүсгүй юмуу залуудаа хаягдсан тухайгаа бичвэл бид цаг алдалгүй тухайн хүний уйтгар гуниг, баяр жаргалыг хуваалцах боломжтой байдаг.


Facebook танд хосоо олоход маш амархан байхаар зориулагдан хийгдсэн. Таалагдсан хүнийхээ мэдээлэл танилцуулгыг маш хурдан үзэж, боломж таарвал ярилцах боломжийг олгосон

Хүмүүс таны тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл шууд л Facebook-н тань Fan club-руу орно. Өнөө үед хүмүүс өөрсдийн бизнесийг фен хуудас болон бүлэг маягаар сурталчлах болсон.

Facebook танд боломжийн ажил төвөггүй олоход тань тусална. Хүмүүс өнөө үед Facebook-дээ өөрсдийн тухай болон хийхийг хүсэж байгаа ажлынхаа тухай зарлалыг тавьдаг болсон.

Египетэд болсон үйл явдал шиг бид бүгд өөрсдийн үзэл бодлоо facebook-р дамжуулан илэрхийлж, бусадтай нийгмийн болон өөр бусад олон салбарын болохгүй бүтэхгүй зүйлсийн талаар ярилцах боломжтой.

Одоо Facebook-н Wall гэр бүл найз нөхдийн уулзах газар болсон бөгөөд та хэн нэгэнтэй уулзахын тулд гэрт нь очих юмуу завгүй үед нь утасдах шаардлагагүй болсон. Та зөвхөн тэдний wall дээр нь хэлэхийг хүссэн зүйлээ бичихэд л хангалттай.

Зураг болон видео нь бүх зүйлсийг хялбар болгосон бөгөөд та хүссэн хүнийхээ зургийг татаж авах болон амьдралынхаа дурсгалтай мөчүүдийг бичсэн видеогоо найзууддаа үзүүлэх боломжтой болсон.

Бидний амьдралыг гайхалтайгаар өөрчилсөн нэг зүйл бол Facebook-н төрсөн өдрийн сануулга. Завгүй үргэлжлэх өдөр хоногт бид маш олон найзынхаа төрсөн өдрийг анзааралгүй өнгөрөөдөг.Бүх найзынхаа төрсөн өдрийг санаж байх нь боломжгүй. Харин Facebook-н төрсөн өдрийн сануулгын тусламжтайгаар найзууддаа цаг алдалгүй аз жаргалыг хүсэх боломжтой болсон.

Жич: Египетэд болсон үйл явдал гэдэг нь Египетийн ард түмэн ерөнхийлөгчөө огцруулах бослого гаргахдаа facebook-г ашиглан бие биетэйгээ холбоо тогтоосон бөгөөд Египетын засгийн газар улсынхаа интернэтийг 3 хоног тасласан ч нэмэр болоогүй юм.
Category: Мэдлэгт дусал нэмэр | Views: 1140 | Added by: eQ | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Чат
Сурталчилгаа