Мэдээний төрөл
Солонгос [13]
Монгол [254]
Америк Биллбоард [60]
Орос [4]
Мэдэгдэл [7]
Ази [6]
Монгол гоо үзэсгэлэн [9]
Монгол видео [46]
Зугаатай зураг,бичлэг [57]
Мэдлэгт дусал нэмэр [26]
Хошин шог [9]
Транс,Электро,Хаус [8]
Facebook Like :D
Хэрэглэгчийн хэсэг
Зочин


Уучлаарай та бүртгэлгүй байна. !

Статистик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 183
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 3
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 179
» Хүйс
Эр: 97
Эм: 52


Ниит онлайн: 1
Зочид: 1
Гишүүд: 0

Main » 2011 » 3-р сар » 28 » Интроверт үү? Экстроверт үү?
6:16 PM
Интроверт үү? Экстроверт үү?
Зан араншингаа тодорхойлох, цаашлаад ямар ажил мэргэжил танд илүү тохирохыг тодруулахын тулд өөрийнхөө интроверт (дотогшоогоо илүү чиглэсэн) юм уу экстроверт (гадагшаа илүү чиглэсэн) гэдгээ мэдэх нь чухал.

Доор асуултнуудад "үнэн” буюу "худал” хариултаас сонгож хариулаарай.

1. Би бүлгийн үйл ажиллагаанд нэг нэгээрээ оролцох харилцан яриаг илүүд үзнэ.

2. Би өөрийгөө бичгээр илэрхийлэхийг илүүд үздэг.

3. Би ганцаараа байхдаа дуртай.

4. Надад найз нөхөд маань хөрөнгө мөнгө, нэр алдар, албан тушаалнаас илүү санагддаг.

5. Би жижиг сажиг ярианд дургүй. Гэхдээ надад хамаатай сэдвүүдээр гүнд нь ортол ярих дуртай.

6. Хүмүүс намайг сайн сонсогч гэж хэлдэг.

7. Би том хэмжээний эрсдэл хийгч биш.

8. Надад дотор нь "шумбаад” ордог, саад болох зүйл багатайгаар ажиллах нь таалагддаг.

9. Би дотны нэг юм уу хоёр найзууд, гэр бүлийнхэнтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэх дуртай.

10. Хүмүүс намайг "тайван”, "дуу зөөлөнтэй” гэдэг.

11. Ажлаа дуусгаагүй үедээ хүмүүст үүнийгээ үзүүлэх, ярилцахгүй байхыг илүүд үздэг.

12. Би сөргөлдөөнд дургүй.

13. Би өөрийнхөөрөө байхдаа л хамгийн сайн ажилладаг.

14. Би ярихаасаа өмнө боддог.

15. Өөрт маань таатай байсан ч бусад хүмүүс надад муухай хандах үед сэтгэлээр унадаг.

16. Надад сонголт байсан бол би маш олон зүйл хийх ёстой амралтын өдрөөс илүүгээр хийх зүйл юу ч байхгүй амралтын өдрийг сонгоно.

17. Би олон ажлыг нэг дор хийхэд дургүй.

18. Би анхаарлаа төвлөрүүлэхдээ сайн.

19. Семинараас лекцийг илүүд үздэг.

За одоо ямар шинжийн хүн болохоо мэдэцгээе.





Та олон асуултанд "үнэн” гэж хариулах тусам илүү интроверт хүн юм.Харин маш олон "худал” байвал экстроверт хүн. Үнэн, худал хариулт бараг ижил тоотой байвал та амбиверт буюу аль алийг нь хослуулсан юм байна.

Экстровертууд ихэвчлэн нөхөрсөг, өөртөө итгэлтэй, хөөрч баясах дуртай байдаг. Тэд хүрээлж байгаа хүмүүсээсээ анхаарал, халамж хүсдэг бөгөөд олон нийтийн газруудын үйл ажиллагаанд оролцох хандлагатай. Эсрэгээрээ интровертууд хянамгай, гадуур гарах нь цөөн, олон нийттэй бага харилцах талтай байна. Тэд цөөн найз нөхдийн хүрээнд сэтгэл ханамжтай байдаг. Харин амбиверт хүн нь эдгээрийг хослуулсан шинжтэй байна.

Үүнийг мэдэх нь юунд хэрэгтэй вэ?
Гадагшаа буюу дотогшоогоо чиглэл нь хүний төрөлх зан чанарын төвд оршдог. Таны амьдралдаа хийж буй сонголтууд темпераменттэй чинь шууд холбоотой байдаг байна.

Төрөлх шинж чанарынхаа эсрэг удаан хугацаагаар тэмцэх нь эргээд сөрөг үр дүн авчирдаг.
Энэ дэлхий дээр өөрсдөд нь зохицохгүй амьдралаар амьдарч буй маш олон хүмүүс байдаг. Тухайлбал олон нийтийн арга хэмжээний галзуурмаар олон төлөвлөгөөтэй интровертууд аль эсвэл маш олон цагаар компъютерын өмнө суух шаардлагатай ажилд экстровертууд байх г.м

Танд тохирох ажил мэргэжлүүдийг хүргэе.



Нягтлан бодох болон Санхүү:
Экстровертууд менежментийн албан тушаалыг сонгох нь элбэг байдаг бол интровертууд "хөшигний цаагуур” байж судалгаа, санхүүгийн анализ хийхийг илүүд үздэг. Эктровертууд харилцаа холбоо тогтоохдоо чадамгай тул сайн бизнесмэнүүд болдог.

Интровертын ажил: Зээлийн шинжээч, санхүүгийн шинжээч, нягтлан бодогч

Экстровертын ажил: Санхүүгийн хувийн зөвлөх, санхүүгийн менежер, худалдааны төлөөлөгч

Мэдээллийн технологи:
Та зөвхөн интровертуудыг компъютертэй холбоотой ажил мэргэжилд сайн гэж бодож болох юм. Гэхдээ экстровертууд маркетинг, олон нийтийн харилцаатай холбоотой ажил дээр онцгой сайн ажилладаг.

Интровертын ажил: программын инженер, компъютерын системийн шинжээч

Экстровертын ажил: вэб зохион бүтээгч, технологийн мэргэжлийн блогчин, үйлдвэрлэгч

Боловсрол:
Ихэнх багш нар өөрсдийгөө интроверт гэж тооцдогийг мэдээд та гайхах байх.

Интровертын ажил: номын санч, сургуулийн сэтгэл судлаач, зөвлөгч, их сургуулийн багш
Экстровертын ажил: дунд сургуулийн багш, боловсролын зохион байгуулагч

Эрүүл мэндийн салбар:
Интровертуудын маш эмзэг, хянуур зан нь эрүүл мэндийн олон салбарт ажиллахад нь дөхөм үзүүлдэг. Харин экстровертууд хүнтэй харилцах, тэсвэр хатуужлыг шалгасан ажлыг илүү сайн хийдэг байна.

Интровертын ажил: эмийн санч, гэр бүлийн эмийн санч, сувилагч
Экстровертын ажил: эмнэлгийн яаралтай тусламжийн техникч, хүлээн авахын өрөөний сувилагч г.м




Category: Мэдлэгт дусал нэмэр | Views: 3565 | Added by: eQ | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 tegshee   (2011-03-29 5:26 PM) [Entry]
goy sudalgaa bna ;-)

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Чат
Сурталчилгаа