Мэдээний төрөл
Солонгос [13]
Монгол [254]
Америк Биллбоард [60]
Орос [4]
Мэдэгдэл [7]
Ази [6]
Монгол гоо үзэсгэлэн [9]
Монгол видео [46]
Зугаатай зураг,бичлэг [57]
Мэдлэгт дусал нэмэр [26]
Хошин шог [9]
Транс,Электро,Хаус [8]
Facebook Like :D
Хэрэглэгчийн хэсэг
Зочин


Уучлаарай та бүртгэлгүй байна. !

Статистик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 183
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 3
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 179
» Хүйс
Эр: 97
Эм: 52


Ниит онлайн: 1
Зочид: 1
Гишүүд: 0

Main » 2010 » 10-р sar » 7 » Миний бичсэн эссэ
7:52 PM
Миний бичсэн эссэ
Миний бичсэн эссэг үзнэүү санаа оноогоо хэлж тус болооч. Манай бие даалтанд нэг иймэрхүү эссэ бичих даалгавар ирсэн юмаа. Миний хувьд сэдвээсээ нилээн хазайсан мэт санагдаад дахиад бичих гэхээр толгойд юу ч орж ирдэггүй. Санал бодлоо хуваалцануу хэрэв боломж байвал. Хэлний чиглэл биш болохоор жоохон тиймэрхүү байж магадгүй. Ангийнхнаасаа асуух гэхээр санаа авчихаж магад хаха наргийн байлаа гэж


Түүх судалсаны ач холбогдол

Юуны түрүүнд түүх гэж яг миний хувьд яг юу юм бэ? гэсэн асуултыг өөртөө тавиад бодоод өөрт орж ирсэн бодлыг оршил хэсэг болгон бичихээр шийдлээ.Түүх гэсэн дөрөвхөн үсэгтэй энэ үгний цаана өнөөгийн бидний өнгөрсөн амьдрал,алдаа оноо,баяр баясал,гуниг гутрал өвөг дээдсийн минь хийж  бүтээж бидэнд үлдээсэн бүх зүйлбагтах, хэдий сайхан яруу үгээр илэрхийлэхэд бэрх тийм л гүн гүнзгий утга санаа агуулагдана гэж би боддог. Монголын хувьд Хүннү гүрэн буюу Модун Шанъюугаас эхлэн Их монгол улсыг байгуулж дэлхийн талыг хүний хүчээр биш оюуны хүчээр дайлаар мордон эзэлж чадсан нэрийг нь хүртэл хэлэхэд Чингис Хаан,түүнээс хойш унаж босож уруудаж өгсөж явсан бүх л хаад,Хаант засгийг халан бүгд найрамдах засаглалыг тогтоож хоёр зуун жилийн турш манжын эрхшээлд байсан монгол улсын тусгаар тогтнолыг зарлан тунхаглаж байсан Бодоо, Данзан, Сүхбаатар, социйлизмын үеийн агуу удирдагчид Чойбалсан,Цэдэнбал,Батмөнх болон Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүх л хүмүүс Түүхийн нэгэн эд эс болж байгаа юм.Сайхан л ардчилсан хувьсгал гаргаж байсан шижигнэсэн сайхан залуус одоо л шинэ залуусдаа халаагаа тавьж өгч байгааг харахад түүх амархан хуучирдаг юм шиг. Тэгтэл үгүй юмаа. Тэр хуучирсан мэт түүх бидэнд бидний хойч үед ямар эрдэмтэн номтны сургаалаас илүү сургамж болох үнэт эрдэнэ мэт.Түүх тийм чухал гэж үү?

Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин мэт гэж Чингис хаан хойч үедээ зарлиг мэт тунхагласан.Энэ үгтэй хэн ч санал нийлнэ. Судалсаны гол ач холбогдол нь өвөг дээдэс минь бидний амьдрах нутаг ус,газар шороо,тусгаар тогтнолын төлөө юу хийж дүрэлзэн асах галын өөдөөс тэмцэж байсаныг таньд мэдүүлж, алдаж байсан гашуун дурсамжыг аль алинийг нь ялгалгүй бидэнд мэдүүлэх нь бид өөрсдөд, хойч үед эх оронч сэтгэл зүрхийг өгөх асар их хүчтэй. Бид ч гэсэн түүхийн хуудсанд нэрээ мөнхлөн үлдээх, үеийн үед дурсагдан санагдах Монгол улсын ирээдүй болсон залуус билээ.

Монгол гэж улсыг дэлхий дахинд юу гэж боддог талаар сонсоход сэтгэл үнэхээр эмзэглэмээр. Зүгээр л Хятадын дагуул улс гэж боддог хүмүүс боддоггүй хүмүүсээс хэдэн мянга дахин илүү. Харин энэ Монгол улс чинь уул нь Цагтаа дэлхий дахиныг байлдан дагуулж байсан Агуу их Чингис хааны хойч үе гэдгийг мэдэхгүй хүн ховор. Бид Чингисийн үр сад гээл цээжээ дэлдэн харц дээгүүр том байхад биднийг хэн ч Монгол улсын залуусыг мэдэхгүй. Харин Бидний агуу их түүхийг л мэднэ.

Орчин үеийн залуус паартай байранд амьдарч,паалантай жорлонд сууж гоё ганган машин ,утас, хүүхэн л хүснэ. Үнэндээ бид юу ч бүтээгээгүй,бүтээдэггүй. Ийм байдлаараа бүтээх ч үгүй.Бид зөвхөн хэрэглэгч далбаан дор намирагчид. Түүхийн хуудаснаа үлдсэн гашуун дурсамжуудыг дахин давтахгүй сэтгэл, оюун ухаан байхад бид жинхэнэ Монгол улсын иргэд,ирээдүй, амьд түүх билээ.

 

 

 

Category: Мэдэгдэл | Views: 9880 | Added by: eQ | Rating: 3.9/8
Total comments: 7
0  
7 Aloveb   (2011-12-02 10:04 AM) [Entry]
chinggis khaan ter ugiig helsen gedegt neg l itgehgui bnaaa.

0  
6 хурдан   (2011-11-10 11:56 AM) [Entry]
1 эссэ бичиж өгч туслаач 2000 үгтэй байхад болно. байгууллагын өсөлт бууралт гэсэн сэдвээр

0  
5 Seegii   (2011-05-31 12:22 PM) [Entry]
nadaa neg esse heregtei bn hiigeed ogooch "BI" gsn sedevtei 100 ug bhad bolno mgl helnii bagshdaa ogoh gsn ym zunii daalgavar

0  
4 LaLar   (2011-05-18 2:05 PM) [Entry]
unheer t1 bolj yanhan min

0  
3 erdeke   (2011-01-31 10:02 AM) [Entry]
nice nice

0  
2 enkhjin e   (2010-10-08 3:33 PM) [Entry]
unshihaas uur argagu orshiltoi yum bn gehdee tsaas unshiaas zalhu hureed bnaaa heheh. chi ene esse geee bicheed ugtsnuuu

0  
1 ikhee   (2010-10-08 8:14 AM) [Entry]
manidaa 1.g bichej uguhguibeeeeeeeez

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Чат
Сурталчилгаа