Мэдээний төрөл
Солонгос [13]
Монгол [254]
Америк Биллбоард [60]
Орос [4]
Мэдэгдэл [7]
Ази [6]
Монгол гоо үзэсгэлэн [9]
Монгол видео [46]
Зугаатай зураг,бичлэг [57]
Мэдлэгт дусал нэмэр [26]
Хошин шог [9]
Транс,Электро,Хаус [8]
Facebook Like :D
Хэрэглэгчийн хэсэг
Зочин


Уучлаарай та бүртгэлгүй байна. !

Статистик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 183
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 3
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 179
» Хүйс
Эр: 97
Эм: 52


Ниит онлайн: 1
Зочид: 1
Гишүүд: 0

Main » 2011 » 4-р сар » 1 » Монголын мэдээллийн томоохон сайтуудын өнөөгийн төрх
5:37 PM
Монголын мэдээллийн томоохон сайтуудын өнөөгийн төрх
Би анх гэртээ интернэттэй болоод мөнгө хийж үзий гээл Гүүглээр хайгаал нетээр аялаж байхад Ганц тус болох мэдээнүүд sanakae ахын блогт байдаг байсан. Америкт сурж байхдаа байнга өөрт төрсөн сэтгэгдлэ бодолоо үнэхээр зажгүй нийтэлдэг тэрийг нь ч унших дуртай байлаа. Одоогоор sanakae.com миний орох дуртай сайтуудын нэг бөгөөд нийтэлсэн мэдээнүүд нь аймар таалагддаг. Ингээд Монголын томоохон гэж хэлж болохуйц мэдээллийн сайтуудыг шүүмжилсэн байна. Сонирхолтой санагдлаа.

Sanakae.com зочилж үзэхийг хүсвэл

Ингэж байнаа

Хэдий ийнхүү гахай мэт газраа ухахаас өөр замаар хөрөнгө босгож байгааг сайшаахуйц боловч хэн нэгэн нь чичлэхгүй бол болохгүй зүйлс бас мэр сэр харагдсаар байх юм. Хүн хэдий ухаантай ч хэлэхгүй бол ухаарахгүй, цаас хэдий нимгэн ч чичлэхгүй бол цоорохгүй гэж сайхан үг бий байхаа. (Гэвч бид хэлэхэд ухаарахгүй чичлүүлэх гээд байдаг болждээ.) Холбогдох хүмүүс нь зөвөөр ойлгоно гэж найдъя.

Доорх бодомжийг мөнгө ЦАГААН нүд УЛААН гэж тодотгож байна.

1. ШАР
Монгол компаниуд дундаас хамгийн анх интернетээр ихээхэн мөнгө босгож чадсан компани бол Olloo.mn гэдэгтэй маргах хүн гарахгүй болов уу. Хэдийгээр хамгийн анхны мэдээллийн маш том сайт байж чадсан тэд хувьцаагаа гаргаснаас хойш мөнгөө арай өөр зүйлд зарцуулж үндсэн ажлаа мартчихсан улс.

Монголчууд дөнгөж интернетийн зах зухруу нийтээрээ хошууран орж байсан тухайн үед жижиг сажиг зүйлээр ч гэсэн тэд чамгүй орлого олсон. (Зураг, тоглоом ч гэх шиг одоо бодоход ямар ч хэрэгцээгүй зүйлс дүүрэн.) Тэд их хэмжээний мөнгө босгож чадсан хэрнээ эргээд түүндээ хөрөнгө оруулалт хийж чаддаггүй бололтой. Ядаад л тэд ө, ү -ийн асуудлаа шийдэж чадалгүй тоолохуйц жилийг ардаа орхилоо. Нэг үгээр тэд технологитоо unicode нэвтрүүлж чадахгүй байна гэхлээр өмнөөс нь ичмээр. Olloo анх гарч ирсэн яг л хэвээрээ өөрчлөгддөг ч үгүй сайжирдаг ч үгүй. Одоо тийшээ мэдээ унших гэж хүн ордог гэвэл хувьдаа би гайхна.

2. ЦЭНХЭР
Olloo-ийн дараагаар Gogo.mn. Шинэлэг, эрч хүчтэй, өнгөлөг. Тэдний хамгийн том давуу тал мэдээллийг маш хурдан шуурхай хүргэж чаддаг байв. Энэ цаг мөчөөс хүмүүс gogo-г сонгож Olloo-г энд орхисон гэж хэлж болно. Тиймээс тэд монголын интернет мэдээллийн зах зээлд дангаар шахуу ноёрхох болсон. Тэд маш богино хугацаанд хангалттай хэмжээний хөрөнгийг босгож чадсан.

Gogo өөрсдийгөө хүний оюуны өмчийн тал дээр хатуу чанга байр суурьтай гэдгээ харуулахыг зорьсоор ирсэн нь өдгөө талаар боллоо. Саяхан WAW гэх шинэ булан нээсэнгээ сүр дуулиантай зарласан. Бүх насныханд гэж "UBZONE" шиг худлаа уриатай. Үүн дээрээ харин ч нэг warez-даж байна даа. Осолдохгүй л монгол хамтлаг дуучдын дууг тавихгүй байна.

Дээр нь томоохон сайт учраас хөгшин залуу, насны ялгаагүй хүмүүс орж байгаа гэдгийг тэд мартсан бололтой. Зурмал porno зураг оруулчаад түүнийгээ эртний урлаг гэж андуурч яваа улс. Мөнгө олж болно. Гэхдээ өөрсдийгөө бусдыг тэргүүлж үлгэр дуурайл үзүүлэх том үүрэг дагаж яваа гэдгийг мартсан бололтой.

3. УЛААН
Урд ургасан эвэрнээс хойно ургасан чих илүү гэдэгдээ. News.mn гарч ирж Gogo-ын ноёрхолыг чамгүй хэмжээгээр багасгаж чадсан. Хэдийгээр мэдээллийн том хэмжээний сайт байж чаддаг тэд нэг талруугаа Баабар ахын мэдэл доор ч байдаг юм шиг. Түүний нийтлэлийг АЯГҮЙ том толгой мэдээлэл болгож ямагт гаргана. Сонин. Мөн нэг baabar.mn гээд наалдсан хэсэгтэй. (Baabar.mn яривал бас юм бий.)

Мөн анх гарч ирэхдээ л xopom гэж хажуудаа нэг warez авч явж байсан. Ямар ч өөрсдийн гэсэн оюуны өмчийн бодлогогүй нь эндээс шууд харагдчихсан. Одоо бүр давраад ID гэж булан нээгээд хувь хүмүүсийн facebook-ын зургийг тэр зураг нэмлээ гээд нийтэлчихдэг болж. Нөгөөдүүл нь ч адилхан улс өөрсдийгөө их л том сайт дээр гарч байгаа бас том ОД гэж боддог байх.

4. АЛАГ БИШ ЭРЭЭН
Ийнхүү энэ 3-ыг монголын мэдээллийн томоохон сайт гэж хэлж болох юм. Мэдээж Olloo-г хасчихад бас буруудах зүйлгүй тодорхойлолт. Бусад мэдээллийн сайтууд нь бас эдгээрээс болон сонингоос хуулбар учир дурдахгүй өнгөрөөж болно гэж бодож байна.

Gogo.mn, News.mn сайтууд бүгд үндсэн хуудсандаа видео рекламтай. Хувь хүнээс ямар ч зөвшөөрөлгүйгээр ресоурсыг нь барж уг рекламууд нь шууд автоматаар эхэлдэг. Тэд bbc, cnn гээд мэдээллийн томоохон сайтуудыг дуурайх дуртай. Тэнд видео реклам яаж ашиглаж байна үзээрэй гэж нөхөрсөг зөвөлгөө өгье. Мөн ямар ч сайт News.mn шиг маш том flash banner-ыг нэг дор 5, 6 -аар нь оруулдаггүй гэдгийг санаарай. (Соёлтой мөнгө хийлдээ. Балайр шуналтай.)

Дээр нь бүх мэдээллүүд нь хуулбар өөрсдийн гэсэн байр сууринаас мэдээлэл хүргэж байгаа ганц ч чанартай нийтлэл байхгүй. Хэрэв байшингийн тухай мэдээлэл хүргэж байгаа бол ядаад нэг нь яагаад байшингийн нөгөө талд нь гараад тийм байна гээд мэдээлэл хүргэж чадахгүй байгаа юм бэ? Бараг Монголын сонингуудыг мөлжиж байгаа гэж хэлж болохуйц. Үүнээс болж сонин захиалж байгаа хүнийг би гайхдаг. Интернетээс уншиж болох мэдээллийг худалдаж авч байгаатай ялгаагүй болчиж байгаа юм. (Тэд бас сонингийн мэдээллээ манайх танайх гэж булаацалддаг гээд байгаа биз.) Харин өөрсдийнх нь сэтгүүлчдийн нийтлэж байгаа нийтлэлүүд нь ЧАНАРГҮЙ, эсвэл ШАР.

5. ӨНГӨГҮЙ
Эцэст нь цэвэр мэдээллийн чанартай зах зээлрүүгээ орох цаг болсон гэж хэлмээр байна. Менежментээ зөв зүгт чиглүүлж сэтгүүлчдээ мэргэжлийн түвшинд хүргэмээр байна. Ядаад сэтгүүлчдээсээ монгол хэлний зөв бичгийн шалгалт авч үз. Чадахгүй байгаад нь монгол хэлний багш цагаар авч зөв бичгийн дүрэм заалга. Цагийн багшийн төлбөрт гаргачих хөрөнгө гайгүй хураасан гэж бодож байна.


Category: Мэдлэгт дусал нэмэр | Views: 2146 | Added by: eQ | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 зул   (2011-05-08 3:33 PM) [Entry]
Үнэн шүү дэмжиж байна. Ядаж монголоороо зөв бичдэг болмоор байна.

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Чат
Сурталчилгаа