Мэдээний төрөл
Солонгос [13]
Монгол [254]
Америк Биллбоард [60]
Орос [4]
Мэдэгдэл [7]
Ази [6]
Монгол гоо үзэсгэлэн [9]
Монгол видео [46]
Зугаатай зураг,бичлэг [57]
Мэдлэгт дусал нэмэр [26]
Хошин шог [9]
Транс,Электро,Хаус [8]
Facebook Like :D
Хэрэглэгчийн хэсэг
Зочин


Уучлаарай та бүртгэлгүй байна. !

Статистик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 183
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 3
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 179
» Хүйс
Эр: 97
Эм: 52


Ниит онлайн: 1
Зочид: 1
Гишүүд: 0

Main » 2011 » 5-р сар » 28 » Youtube-ээр лав хайлт хийх (Хэрэгтэй)
4:49 PM
Youtube-ээр лав хайлт хийх (Хэрэгтэй)
Мэдээж та Youtube-ээр ордог л байж таараа. Харин ороод өөрийнхөө хайсан видеог яг эхний хайлтаараа гаргаж чаддаг уу? Хэд хэдэн видео дамнаж яг өөрт таарсан хайлтаа олдог бол таньд энэ зөвлөгөө яриангүй хэрэг болно.Энд байгаа бүх зөвлөмжийг ашиглах албагүй ч өөрт таарсаныгаа сураад авбал илүүдэхгүй.

Мэдээний эх сурвалж орох дуртай блогуудын минь нэг sanakae.com

Юуны өмнө эдгээр зөвлөмжүүдийг уншаад өөртөө тохирохыг нь сонгоорой. Миний хувьд надад 2 4 8-р аргууд хэрэгтэй гэж бодлоо. Энэ дундаа таслалтай бичих зайлшгүй шаардлагатай юм байна. Би туршиж үзлээ.

Нээрээ энэ мэдээндээрээ нэг зүйл нэмээд хэлчий. Мана нүүр хуудсан дах мэдээний зургууд жоохон удаан татагдаж байна уу? Би ер нь зургийг 20kb-аас хэтрүүлэхгүй хэмжээтэй болгоод хийчэхдэг байсан юм. Харин комоо хэд хоногийн өмнө форматлаад Photoshop-гүй болчихсон тул хэмжээг нь багасгаж чадалгүй л оруулаад байгаа юм.
Мөн тамгалж чадахгүй. Хэтэрхий удаан татагдаж байвал сэтгэгдэл ч юмуу чат дээр ч юмуу бичээд үлдээчихээрэй.

#1. Тусгай суваг олох

Youtube нь хэрэглэгчиддээ зөвхөн видео upload хийлгээд зогсохгүй албан ёсны суваг (channel) гаргаж өгдөг. Та албан ёсны сувгийг нь олж чадвал албан ёсны материалуудыг бас олж чадна гэсэн үг.

royal wedding, channel

Түлхүүр: channel (саяхан болсон английн ханхүүгийн хурмын албан ёсны сувгийг хайж байна.)

#2. Upload хийгдсэн хугацаагаар хайх

Нэг минут дутамд 35 цагийн бичлэг upload хийгддэг талаар өмнө дурдсан шүү дээ. Тэгвэл хамгийн сүүлд upload хийгдсэн хугацааны хязгаарлалтаар хайлтын мэдээллийнхээ шинэ байх чанарыг хангаж олох юм.

oprah winfrey, this week


Түлхүүр: this week (oprah winfrey тухай энэ 7 хоногт upload хийгдсэн видеонуудыг хайж байна. Энд today, this month гэх мэт түлхүүрүүдийг мөн ашиглаж болно.)


#3. Зөвхөн албан ёсны бичлэгийг хайх

Нэг дуучны клип гэхэд хэдэн саяаараа орсон байх магадлалтай. Тэр дундаас зөвхөн албан ёсны эрхтэйгээр оруулсан бичлэг чанар, болон ямар нэгэн өөрчлөлт ороогүй байдгаараа илүү үр дүнтэй. Youtube өнөөдрийн байдлаар Disney, Turner, Univision гэх мэт албан ёсны 10 мянга гаруй албан ёсны түншүүдтэй болсон байдаг.

never say never, partner


Түлхүүр: partner (never say never клипыг албан ёсны эх сурвалжаар нь хайж байна.)

#4. Кино хайх

Өнгөрсөн онд Youtube өөртөө албан ёсоор кино булан нээсэн билээ. Шууд кино булангаас хайлт хийж болно.

jackie chan, movie


Түлхүүр: movie (Жүжигчин jackie chan-ны тоглосон киног хайж байна. )

#5. HD буюу өндөр чанартай (high-quality) видео хайх

Өнөө үед дэлхийн интернетийн хурд асар хурдацтай өсөж байгаатай холбоотойгоор интернет агуулгын чанар мөн үүнийг даган өсөх боломжтой болсон. Youtube ч гэсэн 720, 1080 нягтрал бүхий бичлэгийг өөртөө upload хий боломжийг хэрэглэгчиддээ нээлттэй болгоод удаагүй байна. Тэгэхлээр бид заавал чанар муу барзгар бичлэг харахгүй байхыг хүсвэл энэ хайлтыг хийж болно гэсэн үг.

the king's speech trailer, hd


Түлхүүр: hd (Оскарын шагналт Хааны үг (the king's speech) киноны танилцуулгыг HD чанартайгаар хайж байна.)

#6. 3D видео хайх

Ойрын жилүүдэд кино урлагт 3D дүрслэл хүчтэйгээр орж ирж байна. Иймээс ч энэ төрлийн бичлэгүүд мөн ихсэх болсон. Youtube ч 3D бичлэг албан ёсоор үзүүлэх player-тэй болсон талаар өмнө дурдаж байсан. Хэрэв танд 3D харах шил байгаа бол ийм хайлт 3d-ын гайхамшигийг мэдэрч болно.

avatar, 3d


Түлхүүр: 3d (Avatar кинотай холбоотой 3D бичлэг хайж байна.)


#7. Видео жагсаалт хайх

Youtube дээр хэн нэгэн нь өөртөө таалагдсан бичлэгүүдээрээ жагсаалт (playlist) үүсгэн хадгалах боломжтой байдаг. Нэг хүсэл сонирхол, нэг мэдээллийг багцалж байгаагаараа playlist-ын давуу тал их.

bryan adams, playlist


Түлхүүр: playlist (Дуучин bryan adams-ын дуунуудын жагсаалтыг хайж байна.)

#8. Урт бичлэг хайх.

Энгийн хэрэглэгчид youtube-д 10 минутын бичлэг л upload хийх эрхтэй байсанг өнгөрсөн онд 15 минут болгон уртасгасан. Тэгвэл албан ёсны эрхтэй болон давуу эрхтэй хэрэглэгчид үүнээс ч урт бичлэгүүдийг upload хийх эрхтэй байдаг. Та бичлэгийнхээ уртаар хайлтаа хийх боломжтой.

tom and jerry cartoons, long


Түлхүүр: long (tom and jerry cartoons-ын 20-оос дээш минутын бичлэг хайж байна. Long түлхүүр ашигласанаар 20-оос дээш минутын урттай бичлэгүүд гарч ирнэ.)


#9. Яг хайсан гарчигтай бичлэгүүдийг хайх

Youtube-ыг 2006 онд алдарт Google компани 1.6$ тэрбум ам.доллараар худалдаж авсан билээ. Тэгэхлээр google дээр хийгддэг зарим нэг ахисан түвшингийн хайлт youtube дээр хийгдэх боломжтой. Яг тухайлсан хайлтын үгүүд бүхий гарчигтай бичлэгүүдийг үүнийг ашиглан хайж болно.

allintitle:"google goes gaga"


Түлхүүр: allintitle (google goes gaga гэсэн гарчигтай бичлэгийг хайж байна.)


#10. Холимог хайлт

Мэдээж дээрх түлхүүрүүдийг нэг дор нэгтгэн хайлт хийж болно. Дээрх аргуудыг хэрэглэсэнээр хайлт хийх гол арга болох БА (and) гэсэн утгыг шууд авна гэсэн үг.

ted talks, hd, this month, long


(ted talks гэсэн энэ сард upload хийгдсэн HD чанартай 20 минутаас урт бичлэг хайж байна.)

















Category: Мэдлэгт дусал нэмэр | Views: 3230 | Added by: eQ | Rating: 0.0/0
Total comments: 1
0  
1 Muujguu   (2011-06-01 8:36 AM) [Entry]
Medeed avahad dajgui l yum!

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Чат
Сурталчилгаа