Зэрэгцэн суугаад зөвхөн нэг л зүгт ширтхэд
Чиний хэлсэн үгс мөрөөдлийнхөө өмнө бүү сөгд
Аз жаргалын тухай надад ямар ч хүсэлт
Хэлээгүй ч итгэл өгсөн чиний халуун үнсэлт
Цагаар биш минут секүнд тутамд
Чамаар би агаар ус мэт дутна
Цагаан морьтой ханхүү чинь мөн ч биш ч бай
Яг одоо бол би чиний л өмч
Түнэр харанхуй шөнөр ч чиний үнэр
Шингэсэн хөнжлийг би нөмөрч
Зүүдлэн нойрсход өөр хэн ч биш
Зөвхөн хамт бай тэр бол миний л гүнж
Яг энэ мөчид чи бид хамтдаа
Мэдэрч авах зүйл нь бүхнээс амттай
Аз жаргалыг чи бид 2 зохионо
Зөвхөн чамд минь л энэ бүхэн зохино
Бүсгүй минь нүдрүү минь хар надад итгэ
Бид 2ын дунд асаж байгаа зүйлийг хайр гэдэг
Ард үлдсэн бүх бэрхшээлийг хараал идэг
Аз жаргал гэж бид өөрсдөө л бүтээдэг
Бидэнд бэрхшээлийг давах туршлага бий
Биелүүлхийг хүссэн аз жаргал гэж бий
Бэлэн туулж өнгөрүүлсэн оршил бий
Битүүхэн чамайг ойлгох түшиг чинь би
Хорвоо дээр өнгө сүлэлдэнэ олон янз
Харин чи бол миний хувьд цорын ганц
Хальт ч болов тэр мөчид чамайг хармагц
Хайж байсан бүхнээ олсон нь миний аз
Туулах зам урт дуулах угс
Дуудах нэр хуурах зуйл үгүй
Чамайг дуусах хүсэл дуусах болоогүй учраас
Энэ бүх зүйл түр зуурынх бус
Аз жаргал гэж нэр хүн бүхний толгойд
Зөвхөн нэг л утгаар хүмүүс хүсэж ойлгоод
Алт мөнгө алив эд баялгаар төсөөлнө
Аа харин хайрт минь чи л байхад надад төгсгөл нь
Амар сайхан жаргадаг үлгэр мэт байх болно
Амьдралын диваажингаа харин хоюул хайж олно
Гол нь чи надад итгэ хонгор минь хүлээн тэс
Аз жаргалын шувуухай минь харин тэнгэрт дүүлэн нис
Гэж дуулаад ирэхгүй ч хамт байх өдөр ойрхон
Хэлж дуудаад ирдэггүй ч аз бидэнд ойрхон
Ховор олдох завшаан мэт баярласан зүрхэндээ
Сар жилээр хүлээсэн чамайг хардаг зүүдэндээ
Амласан үгэндээ үнэнч хэзээд хэвээрээ
Амласан хайрын амт сартай шөнийг мартаагүй
Хол гэж бүү бод би үргэлж чиний дэргэд
Хожимдсон гэж бүү бод хулээсээр байна чамайг ирэхэд