2010 оны 11 сарын байдлаарFacebook хэрэглэдэг Монгол хэрэглэгчдийн тоо: 85 520
Эрэгтэй хэрэглэгчид: 40 190 (47%)
Эмэгтэй хэрэглэгчид: 45 330 (53%)
Нийт Монгол улсын хүн амтай харьцуулахад: 2.77%
Нийт Монгол улсын интернэт хэрэглэгчидтэй харьцуулахад: 24.43%
Харин 2011 оны 1 сарын 12-ны байдлаар 101400 болсон байна.
(101400-85520=? би лав бодож чадахгүйн байна. Аймар их тоо гарч байна)
Одоо харин Facebook-д алдартай болох 5-н ширхэг зөвлөгөө
1. Тогтмол өөрийнхөө мэдээллийг шинэчилж байх
Хуудасны дээд талд "What’s on your mind” буюу таны юу бодож байгааг асуудаг цонх бий. Тэнд та өөрийн бодлоо бичиж, бусадтай хуваалцаж болно. Энэ бол таныг Facebook-т идэвхтэй байгааг чинь харуулж profilе-г чинь сайжруулах хамгийн энгийн аргуудын нэг. Та мэдээллээ хүссэнээрээ шинэчлэж болох ч ядаж хэдэн өдөрт нэг удаа заавал шинэчилж байхыг хичээгээрэй. Анхаарал татахуйц мессежүүд нь таныг олон хүн сонирхоход хүргэнэ.
2. Facebook List-тэйгээ идэвхтэй харилцаа үүсгэ.
Facbook List танд групп үүсгэснээр агуулгуудыг шүүж тунгаах боломжийг олгодог. Та энэхүү жагсаалтыг ашиглан найзуудаа сургуулийн, хамаатан, гэр бүл гэх мэтээр ангилж болно. Жагсаалт гаргах нь цаг авч магадгүй боловч та үүнийг нэг л хэрэглээд эхэлвэл маш их хугацаа хэмнэх болно. Жагсаалттай байснаар та Twitter гэх мэт өөр вэбсайт дээр байгаа ижилхэн мэдээллийг уншихаас сэргийлнэ. Хэрвээ та жагсаалтыг хэрхэн үүсгэхэээ мэдэхгүй байгаа бол доорх шатууд танд тусална.
- Facebook-н өөрийн нүүр хуудсанд зочил.
- Sidebar-ийн доод хэсэгт байгаа more линкийг дар
- More линк таныг ‘Create New List’ буланд хүргэнэ. Ингээд л жагсаалтаа хийж эхэл.
3. Зураг болон видео нэмж оруулснаар Facebook profile-аа дээшлүүлэх
Энэ бол таны найзуудын анхаарлыг яалт ч үгүй татах зүйлсийн нэг. Статус мессежтэй яг адилхан таны зураг, видеонууд тавигдах ёстой. Та өөр өөр төрлийн альбомыг бүтээж болох бөгөөд өөр сайтаас ч бас зураг татаж авах хэрэгсэл энэ хуудсанд бий.
4. Хамгийн шилдэг хуудасны сонголтыг ашигла.
Бид бүгдээрээ Facebook хэрэглэгчдэд олон янзын хуудасны сонголт санал болгодгийг мэднэ. Та эдгээрийг бүгдийг нь нээж үзээд сонирхолд тань нийцэхийг нь сонгоорой. Зөв хуудсаа сонгосон бол түүний бүх тодорхойлолтыг нь шалгаад болж байвал Урагшаа. Хуудасны сонголт таны хувь хүний шинж чанар, мэдрэмжийг илтгэх болно.
5. Өөр эх сурвалжаас мэдээлэл ав.
Компъютерын ертөнцөд хүмүүс олон төрлийн мэдээлэл авах дуртай байдаг. Facebook-ч мөн адил хэрэглэгчид өөр эх сурвалжаас мэдээ, мэдээлэл авч өөрийн хуудсандаа оруулахыг зөвшөөрсөн.Таны хийх зүйл бол эх сурвалжаа Facebook-тэйгээ холбох.
Одоо танд өөрийн profile-аа хэрхэн эх сурвалжтай холбохыг зааж өгье.
- Profile-ийнхаа ‘Options’ цэс дээр дар.
- Дараа нь ‘Settings’ товчин дээр дар.
- Одоо ‘Import stories’ цэс дээр дараад холбогдохыг хүссэн эх сурвалжаа сонго.
Ингээд л та хэд л бол хэдэн эх сурвалж хүссэнээрээ оруулж болох ба нэг удаадаа хуудсаа хэт замбараагүй болгохгүйгээр зохицуулахгүй бол найзуудыг чинь бухимдуулах магадгүй шүү.