Мэдээний төрөл
Солонгос [13]
Монгол [254]
Америк Биллбоард [60]
Орос [4]
Мэдэгдэл [7]
Ази [6]
Монгол гоо үзэсгэлэн [9]
Монгол видео [46]
Зугаатай зураг,бичлэг [57]
Мэдлэгт дусал нэмэр [26]
Хошин шог [9]
Транс,Электро,Хаус [8]
Facebook Like :D
Хэрэглэгчийн хэсэг
Зочин


Уучлаарай та бүртгэлгүй байна. !

Статистик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 183
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 3
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 179
» Хүйс
Эр: 97
Эм: 52


Ниит онлайн: 1
Зочид: 1
Гишүүд: 0

Main » 2011 » 9-р сар » 19 » Gee VS Жонон feat. Баяраа - Миний нутгийг надад үлдээ (Үгтэй)
8:09 PM
Gee VS Жонон feat. Баяраа - Миний нутгийг надад үлдээ (Үгтэй)
За гялс залхуу хүрээгүй байгаа дээрээ үгтэй нь оруулчий гээд орууллаа. Үгний хувьд алдаагүй. Манай нэг найз Жийегээс өөрөөс нь авсан болохоор. Таалагдана гэж найдаж байна

mp3 татах




Дх: Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь

Миний хүсэл мөнгө биш гэдгийг сайн ойлгооч

Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач

Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь

1.

 Би энэ газар шорооныхоо эзэн нь

Өвлүүлж үлдээсэн надад өвөг дээдэс эцэг минь

Өдий хүртэл бусдад алдаагүй ч эцэст нь

Үр сад нь өнгө мөнгөөр арилжахыг үзсэн

Би азгүй хүн би хувь заяагүй хүн

Амиа өгөхдөө эцэг минь биднийг огт хаяагүй юм

Харин бид өөрсдийн үр ачаа мартсан

Мөнгө л байвал болоо гээд эд баялгийг нь зарчихсан

Баялаг гэхээр юунд материаллаг зүйлийг хайна вэ?

Жинхэнэ баялаг наад газар доор чинь байхгүй ээ

Чиний цус, чиний ухаан, чиний газар шороо

Түүнээс ургах ургамал жинхэнэ баялаг гэдэгт орно

Алтыг мөнгөөр зардаг  ч мөнгийг хүн иддэггүй

Өвсийг мал идэж малыг хүн иддэгээ мэддэггүй

Болсон юм гэж үү? Арай үгүй

Монгол гэдэг элсэн цөл ирээдүйд бид үзэх вий

Хэл, хил, мал гуравтайгаа хэн баян?

Хэн баян? Монгол баян

Хэл, хил, мал гуравтайгаа хэн баян?

Хэн баян? Монгол баян

Дх: Миний нутгийг надад үлдээгээч дээдэс минь

Миний хүсэл мөнгө биш гэдгийг сайн ойлгооч

Өөрийнхөө төлөө зөвхөн бүү амьдраач

Өнгө мөнгөний өмнө бүү сөгдөөч та нар минь

 

2.

Сонс!  Та нарыг наад газраа ухаг гэж

Найман зууны тэртээ Монгол нэрийг тунхаглаж

Баатрууд нь тулалдаж байсан гэвэл үгүй

Үр сад нь өвгөдийнхөө заналт дайсан юм гэж үү!

Халхын голд өвөө минь Японуудтай байлдахдаа

Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлсэн

Харин бид түүний хариуд юу гэж айлдав даа?

Чадсанд арга байхгүй гэж цухалдан үгэлсэн

Газрын тос үгүй ч бидний хөл алхаж чадна

Гол мөрөн үгүйд бид харин амьдарч чадах уу?

Бидний ямраас шалтгаална хойч дараа үе минь

Гэвч энэ мэтээр байвал ирээдүй биднийг хараан зүхнэ

Ширхэг өвс алтнаас илүү үнэтэй болох үед

Цаас идэж болдоггүйг хүмүүс та нар бодох вий

Шингэн бүгдийг ууж болдоггүйг мэдэх үед

Тусламжаар дусал ус харийн орноос ирэх вий

Чиний төлөө явсан Чингис дээдсийг бүү март

Халтар цаасны төлөө халхын голыг бүү март

Чиний төлөө явсан Чингис дээдсийг бүү март

Халтар цаасны төлөө халхын голыг бүү март


Category: Монгол | Views: 1263 | Added by: eQ | Rating: 0.0/0
Total comments: 6
0  
6 zuka   (2011-10-17 7:15 PM) [Entry]
ene yostoi unen ugtei duu te sonsool bmaar goy duu shvv

0  
5 tetsowb\cyber\clan\   (2011-09-22 1:53 PM) [Entry]
bolj bna shu . ᠼᠬᠠᠳᠦᠦᠯ ᠨᠠᠮᠠᠢᠭ ᠳᠠᠣᠠᠳ ᠳᠦᠦᠯᠠᠠᠷᠠᠢ

0  
4 xxxxxx   (2011-09-21 7:06 PM) [Entry]
vnen tasrtsan

0  
3 Ezo   (2011-09-21 3:43 PM) [Entry]
yoooooooo uneheer goe duu bna uneheer mongoliin toloo hun barag algaa bga ni gee l yumdaa goe duu bna biggrin biggrin biggrin biggrin biggrin biggrin

0  
2 Hero   (2011-09-20 5:55 PM) [Entry]
th unen ugtei duu bnoo

0  
1 byamba   (2011-09-20 5:14 PM) [Entry]
eoeoeoeo yag vnen vgtei yum bna mongol ylc mandag

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Чат
Сурталчилгаа