Мэдээний төрөл
Солонгос [13]
Монгол [254]
Америк Биллбоард [60]
Орос [4]
Мэдэгдэл [7]
Ази [6]
Монгол гоо үзэсгэлэн [9]
Монгол видео [46]
Зугаатай зураг,бичлэг [57]
Мэдлэгт дусал нэмэр [26]
Хошин шог [9]
Транс,Электро,Хаус [8]
Facebook Like :D
Хэрэглэгчийн хэсэг
Зочин


Уучлаарай та бүртгэлгүй байна. !

Статистик
» Гишүүдийн мэдээлэл
Нийт гишүүд: 183
Энэ сард: 0
Энэ 7 хоногт: 0
Өчигдөр: 0
Өнөөдөр: 0
» Сайтад:
Сайтын эзэн: 1
Хянагч админ: 3
Мэдээний админ:
Тусгай гишүүн: 0
Гишүүн: 179
» Хүйс
Эр: 97
Эм: 52


Ниит онлайн: 12
Зочид: 12
Гишүүд: 0

Main » 2011 » 4-р сар » 19 » Гоо сайханы мэс засалд орсон Монгол одууд
6:11 PM
Гоо сайханы мэс засалд орсон Монгол одууд
Орох дуртай сайтуулаара орж яваад нэг ийм мэдээ оллоо. Сонирхоод үзнэ биз.

Сүүлийн үеийн манай дуучид их хөөрхөн болжээ. Гэхдээ тэднийг та угаасаа тийм хөөрхөн гэж андуураагүй биз.
 Гоо сайхны мэс засал гэдэг зүйл Монголд хамгийн ашигтай бизнесийн тоонд ордог болоод байна. Учир нь гоёж гангалахын хоббитой манай хүүхнүүд толинд хараад л таалагдахгүй бол аль нэг гоо сайхны мэс заслын эмнэлэг дээр очоод өөрийгөө өөрчлүүлэхэд амархан болж. Гэхдээ энэ нь найдваргүй, бас муу үр дагавартай гэдгийг төдийлөн тооцдоггүй. "Гоё” болсон эмэгтэйчүүдийг үр дагавартай нь сонирхуулъя гэж бодлоо.

Мэдээний эх сурвалж mongolmusic.net



"Киви” хамтлагийн дуучин Намуунаа. Тэрээр гоо сайхандаа ихэд анхаардаг бөгөөд өөрийнхөө хамрыг голдог байсан бололтой. Угаас мэдрэмж сайтай бүсгүй өөрийнхөө хамрыг мэс ажилбар хийлгэн зуун хувь сайхан болгожээ.



Дуучин Г.Эрдэнэтунгалаг Нийтийн дуучид дундаа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй дуучин. тэрээр хөөрхөн болохын тулд нүдэндээ давхраа хийлгэсэн нь гай болж нүд нь гэрэлд юу ч харахгүй бас тэвчихийн аргагүй өвддөг байсан. Энэ зовлонгоо тэр толгой дээгүүрээ хар хөнжил нөмрөөд таг хэвтэж өнгөрүүлдэг байв. Ээжээрээ хөтлүүлэн Энэтхэгт очиж 15 сая төгрөгний хагалгаа хийлгэж байж зовлонгоосоо ангижирсан юм. Сайхан болоход сайн тал ч бий, муу тал ч бий гэдгийг биеэрээ мэдэрсэн эмэгтэй. Гэсэн хэдий ч тэрээр хальшралгүй хамраа өндөрсгөөд авсан. Гоо сайхны тал дээр өөрийгөө бүрэн өөрчлөхийг хүсдэг тэрээр нийтийн дуучдаас хамгийн түрүүнд хагас шуугиан тарьж байсан.



Дуучин Т.Ариунаа Дуучин Ариунаа сэм сэмхэн нүүрэндээ мэс хүргэчихдэг нэгэн. Сүүлийн үед зөв хооллолтоор турж олон оддыг араасаа дагуулсан нь үнэн. Харин тэрээр Хамар, нүд, арьс, хөх гээд гоо сайхны мэс засалд орсноор дүр төрхөө өөрчилж чаджээ.



Топ Г.Уранчимэг Түүний хувьд байгалиас заяасан эрүүний хэлбэрээ засуулсан. Нэгэн үе хэвлэлээр түүнийг эрүүгээ засуулсан биш үүдэн шүд нь хэзээ мөдгүй унах нь гэсэн мэдээлэл гарсан. Юутай ч топ модель Урнаа хэлэхдээ " солонгосын гоо сайхны эмч нар надад дүр төрхөө өөрчлөх санал тавьсан " гэж хэлсэн байна.



Дуучин Нара Залуу дуучин Нара тэрээр пластик мэс засалд өртсөн ч түүнийгээ нуудаггүй зан нь бусдад таалагддаг. Хамар маань таалагдахгүй болохоор хэд хэдэн удаа янзлуулснаа тэр нуудаггүй. Олон мэс хүрэхээр ч тэр үү Нарагийн хамар сүүлийн үед Майкл Жексоны хамартай төстэй харагдах болсон.



УИХ-ын экс гишүүн хатагтай Б.Мөнхтуяа Хатагтай Мөнхтуяа улс төрөөс түр "амралт” авсан даруйдаа дүр төрхөндөө анхаарах болсон. Тэрээр нүдэндээ давхраа хийлгэж, хамраа өндөрсгөн, арьсаа татуулсан гээд улам л залуужиж буй.



Дуучин Т.Баясгалан Залуухан гавъяат бүсгүй маань "эмэгтэй хүн үзэсгэлэнтэй байх ёстой” гэдэг зарчмыг баримталдаг. Тиймдээ ч хамраа өндөрсгөж, урууландаа гель шахуулсан хэмээн хэвлэлүүд тодорхойлсон дуу ч бүсгүй маань хүү төрүүлээд нам жим амьдрах болсон.



Топ Э.Одгэрэл Топ хатагтай Одгэрэл аливаа юманд номер нэг байдаг шигээ энэ жагсаалтын эхэнд бас л бичигдэх нь . Тэрээр хамраа өөрчилж, хөхөө томруулсан гээд гоо сайхны хувьслыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн




Жүжигчин Г.Отгонцэцэг Драмын урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг Г.Отгонцэцэг өөрөө хэлэхдээ "би зөвхөн давхраа хийлгэсэн” гэдэг ч түүний хувьд уруул, хамар, хөх, өгзөг, гээд чамгүй олон эрхтнээ өөрчилсөн зоригтой бүсгүй. Урлагийн хүн гоо сайхны төлөө өөрийгөө өөрчлөх нь зүй ёсны хэрэг. Харин түүний дараагийн өөрчлөлт юу байхыг таашгүй.



Дуучин Д.Энхзул Нийтийн дууны "Уянгалаг бүсгүй” Д.Энхзул тун ч залуу сэтгэлгээтэй. Хаа ч явсан инээмсэглэл тодруулж явдаг хөнгөн шингэн бүсгүй дөч гараад гоо сайхандаа онцгойлон анхаарч буй. Байнга усан сэлэлтээр хичээллэж, фитнесст явдаг бөгөөд нүдэндээ давхраа хийлгэснээс хойш өөртөө тунч сэтгэл хангалуун байдаг. Тиймдээ ч "би халуухан бүсгүй” гэж өөрийгөө тодорхойлдог.



"Камертон” хамтлагийн дуучин Эба Охидын зүрхийг эзэмдсэн "камертон”-чуудаас нүүрэндээ мэс хүргэсэн хүн бол хамгийн царайлаг нь гэгддэг Эба юм. Тэрээр 10 жилийн ойн үеэрээ Солонгосыг зорьж нүдэндээ давхраа хийлгэсэн гэдэг. Гэхдээ үүнийгээ тэрээр жигтэйхэн үгүйсгэдэг. Үнэндээ давхраа нь төрөлхийн юм шиг харагддаг ч мэдээж гоо сайхнаараа дэлхийд дээгүүр тооцогддог Солонгосчууд юу гэж л манайхан шиг бамбайлгаж, бэлцийлгэж оёх вэ дээ. Юутай ч Эбагийн давхраанд гоо сайхны хувьсал халдсан гэх юм билээ.



Эрхэм экс ерөнхий сайд М.Энхсайхан Тэрээр уг нь төрийн харчуудаас царайлгаараа дээгүүр бичигдэх ч, өөртөө тийм ч сэтгэл хангалуун байдаггүй ч юм уу нүдэндээ давхраа оюулж, зовхио татуулан өөртөө "шинэчлэлт” хийсэн гэгддэг. Юутай ч хэл яриа, зүс царайгаараа улс төрч эрчүүд дундаа гайгүй "романтик эр” тэрээр хөгширч үрчлээтэхээс үнэнхүү айдаг юм билээ.



 Мисс Д.Пүрэвсүрэн, Г.Отгонцэцэг хоёр СУИС-ийг дүүргэснийхээ дараа жинхэнэ барууны одод шиг од болохын өвчинд автан гоо сайхны мэс засал хийлгэж өөрсдийгөө өөрчлөхийг хичээжээ. "Хувьсал” продакшны шинээр тавьсан жүжиг болгонд тоглож өөрсдийгөө драмын хэдэн хөгшин эгээ нарыг мартуулна гэж онгирдог байлаа. Жениффер шиг өгзөгтэй болох гэсэн мөрөөдөлдөө хөтлөгдөн гоо сайхны хагалгаанд орсон ч тус биш ус болов. Гэрэл жаахан бүдэгрүүлээд тайзан дээр гаргахаар л өгзөг нь цэнхэртээд, угаас аливаа зүйлд бухимдуу Цогоог "Наад бөгсөө авахуул, жүжгийн найруулга, утга санаа алдагдуулаад байна. За за, наад гэрлээ нэм” гэж орилуулдаг байсан гэнэ. Энэ мэтчилэн гэрэлтдэг бүсгүйчүүд Э.Одгэрэл, Т.Баясгалангаас эхлээд олон бий. Тэд Монголын гоо сайхны мэс заслын салбарын анхны туршилтын туулайнууд учраас жаахан дефекттэй "хөөрхөн”-үүд болцгоосон


Views: 6565 | Added by: eQ | Rating: 5.0/2
Total comments: 9
0  
9 Батдаваа   (2012-01-18 5:40 PM) [Entry]
Зааааа зайла иргү гичинүүд минь яаж ингэж арилсан дотортой байдаг байнааааааа нухыг нь авахгээд нүдийг нь сохлов гэгчээр Оюунтунгалаг гэж бүдүүн гичий сохрохоо алдвааааааааааааааааааааааааааааааааааааааааааа

0  
8 moonie   (2011-05-18 4:43 PM) [Entry]
yahavdee huurhii uuriguu uurchluh gj hicheesen bna

0  
7 dak   (2011-05-04 6:44 PM) [Entry]
nara bol tegne estoi t1 sda

0  
6 etvgen   (2011-05-02 12:35 PM) [Entry]
жаахан дефекттэй "хөөрхөн”-үүд Урагшаа ^_^ ккк

0  
5 enji   (2011-04-28 4:50 PM) [Entry]
uguie yah wee bolomjiin l ym demjjiinoo hun ooriigo goy s.han bolgoh ystoi gants l amidrah ym chin

0  
4 arash   (2011-04-23 7:23 PM) [Entry]
ystoi nugu uuriin bodol uurtuu zuw bolhoor hvn hvn uur handah bh bi huwidaa demjdeg gants amidrah horwood goy baimaar bna shde burhan nada hairlaagvi ymiig bi uuruu bii bolgoy l doo tiimvv

0  
3 zozole   (2011-04-23 3:51 PM) [Entry]
tegehdee bas heterhii tsarai muutai humuust bol bolomjiin uilchilgee shg sanagddag. hun hunii bodol uur uur l do. Bi demjij bn oo mes zasal gegchiig

0  
2 undra   (2011-04-22 1:12 AM) [Entry]
chi uuriiguu uurchilchihvel chi bish bolchihno sh de

0  
1 byambadolgor   (2011-04-19 8:55 PM) [Entry]
mama bi law ene ywaa nasandaa gooo saihnii ms zasald orkuee hun bgaagaaraa bh shg shan zuil haa bn tm bzdee zaluuchuudaaa

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Чат
Сурталчилгаа