Хэрэглэгчийн хэсэг |
Зочин
Уучлаарай та бүртгэлгүй байна. !
|
Статистик |
» Гишүүдийн мэдээлэл Нийт гишүүд: 183 Энэ сард: 0 Энэ 7 хоногт: 0 Өчигдөр: 0 Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 3
Ниит онлайн: 27 Зочид: 27 Гишүүд: 0
|
|
Main » 2011 » 3-р сар » 23 » Киви хамтлагийн талаарх хэд хэдэн сонирхолтой мэдээлэл++зураг
3:37 PM Киви хамтлагийн талаарх хэд хэдэн сонирхолтой мэдээлэл++зураг |
лЗа ойрдоо Кивигийн талаар мэдээ оруулаач л гээд байлаа. Аль дээрээс хойш
оруулъя гэж бодож байсан хэдэн мэдээгээ байгцлаад бөмбөгдлөө шүү.
Миний хувьд Киви хамтлагийг нээх таашаадаггүй тул өөрийн гэсэн мэдлэг байхгүй тул бусад нэртэй сайтуудаас мэдээллүүдийг авлаа
Юуны түрүүнд:Киви хамтлаг тарсан уу?
Стиль, имиж, уянгалаг хоолойгоороо залуусыг байлдан дагуулдаг охидын
"Киви" хамтлаг тарлаа хэмээх мэдээлэл мессенжерээр хөвөрч байна.
Энэ талаар тус хамтлагийн продюсер Ангирмаатай утсаар холбогдон
тодруултал тэрбээр нэлээд шуугиантай газар байгаа бололтой "бид бэлтгэл
хийгээд завгүй байна. Дараа яръя" хэмээн утсаа таслав.
Харин түүний утасны цаана "Киви"-гийн охид дуулж байгаа нь сонсогдсон
юм. Үүнээс үзвэл "Kиви" хамтлаг тарна гэсэн мэдээлэл нотлогдсонгүй.
Гэхдээ тэрбээр хамтлаг тарах асуудлыг нууж ч байж болох юм.
Гэсэн нэг иймэрхүү бүдэгхэн хариулт олдлоо
2-т гэвэл Киви хамтлагийн Намуунаа саяхан СТА болсон гэж байна
"Киви" хамтлаг тарлаа гэх мэдээллийн араас "Киви"-гийн Ука ганцаараа
Соёлын тэргүүний ажилтан болсон нь охидыг хагаруулдсан гэх хачирхалтай
мэдээ цацагдаж байлаа. За тэр яахав. Арай тийм юм болоогүй байлгүй дээ.
Ямартай ч тарсан, тараагүй гэх дуулианд одоо хүртэл тайлбар өгөөгүй байгаа "Киви" хамтлагтай холбогдох шинэ мэдээлэл хүргэе.
Өнөөдөр тус хамтлагийн анхны гишүүн Ц.Намуунаа Укагийнхаа адил Соёлын
тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Боловсрол, соёл,
шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда түүнд тэмдгийг нь гардуулсан байна.
Ямартай ч охидын хамтлагийн төвшинг арай өөр зэрэглэлд хүргэсэн амтлаг
"киви жимснүүд"-ийн хоёр нь энгэр цооллоо. Баяр хүргэе.
Харин Шаргал Үст Укагийн хувьд Космополитан сэтгүүлийн хамгийн анхны Монгол ковер бүсгүй болсон байна
Дэлхийн 120 сая бүсгүйчүүдийг нэгтгэж чадсан "Космополитан” сэтгүүлийн
монгол хувилбарын шинэ дугаарын нүүрэнд анхны монгол бүсгүй гарлаа. Энэ
хэн бэ гэвэл "Киви” хамтлагийн ахлагч, дуучин, СТА Д.Уламбаяр буюу Ука.
Шаргал үсээрээ гоёдог Укагийн зураг хэвлэгдсэн "Космополитан”
сэтгүүлийн энэ дугаарын баярыг эмэгтэйчүүдийн баяртай хамтатган өнгөрсөн
8-ний үдэш "Brix” шөнийн клубт "I love Cosmo” нэртэйгээр зохион
байгуулсан байна. Саяхан хэвлэл мэдээллээр тарсан хэмээн яригдаад байсан
"Киви” хамтлагийнхан энэ үдэш ая дуугаа өргөж, хамтлаг тараагүй гэдгийг
батлах шиг болсон.
|
Category: Монгол |
Views: 5594 |
Added by: eQ
| Rating: 0.0/0 |
Total comments: 2 | |
0 2
L (2011-04-09 3:08 PM)
[ Entry]
cool2 nice blsn bn amjilt
|
0 1
B (2011-03-24 5:05 PM)
[ Entry]
ih hudulmur gargajdee eq :D hehe
|
|
|
|