Түүх
судалсаны ач холбогдол
Юуны түрүүнд түүх гэж яг
миний хувьд яг юу юм бэ? гэсэн асуултыг өөртөө тавиад бодоод өөрт орж ирсэн
бодлыг оршил хэсэг болгон бичихээр шийдлээ.Түүх гэсэн дөрөвхөн үсэгтэй энэ
үгний цаана өнөөгийн бидний өнгөрсөн амьдрал,алдаа оноо,баяр баясал,гуниг
гутрал өвөг дээдсийн минь хийж бүтээж
бидэнд үлдээсэн бүх зүйлбагтах, хэдий сайхан яруу үгээр илэрхийлэхэд бэрх тийм
л гүн гүнзгий утга санаа агуулагдана гэж би боддог. Монголын хувьд Хүннү гүрэн
буюу Модун Шанъюугаас эхлэн Их монгол улсыг байгуулж дэлхийн талыг хүний хүчээр
биш оюуны хүчээр дайлаар мордон эзэлж чадсан нэрийг нь хүртэл хэлэхэд Чингис
Хаан,түүнээс хойш унаж босож уруудаж өгсөж явсан бүх л хаад,Хаант засгийг халан
бүгд найрамдах засаглалыг тогтоож хоёр зуун жилийн турш манжын эрхшээлд байсан
монгол улсын тусгаар тогтнолыг зарлан тунхаглаж байсан Бодоо, Данзан,
Сүхбаатар, социйлизмын үеийн агуу удирдагчид Чойбалсан,Цэдэнбал,Батмөнх болон
Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүх л хүмүүс Түүхийн нэгэн эд эс болж байгаа юм.Сайхан л ардчилсан
хувьсгал гаргаж байсан шижигнэсэн сайхан залуус одоо л шинэ залуусдаа халаагаа
тавьж өгч байгааг харахад түүх амархан хуучирдаг юм шиг. Тэгтэл үгүй юмаа. Тэр
хуучирсан мэт түүх бидэнд бидний хойч үед ямар эрдэмтэн номтны сургаалаас илүү
сургамж болох үнэт эрдэнэ мэт.Түүх тийм чухал гэж үү?
Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин мэт гэж Чингис хаан хойч үедээ
зарлиг мэт тунхагласан.Энэ үгтэй хэн ч санал нийлнэ. Судалсаны гол ач холбогдол
нь өвөг дээдэс минь бидний амьдрах нутаг ус,газар шороо,тусгаар тогтнолын төлөө
юу хийж дүрэлзэн асах галын өөдөөс тэмцэж байсаныг таньд мэдүүлж, алдаж байсан
гашуун дурсамжыг аль алинийг нь ялгалгүй бидэнд мэдүүлэх нь бид өөрсдөд, хойч
үед эх оронч сэтгэл зүрхийг өгөх асар их хүчтэй. Бид ч гэсэн түүхийн хуудсанд
нэрээ мөнхлөн үлдээх, үеийн үед дурсагдан санагдах Монгол улсын ирээдүй болсон
залуус билээ.
Монгол гэж улсыг дэлхий дахинд юу гэж боддог талаар сонсоход сэтгэл үнэхээр
эмзэглэмээр. Зүгээр л Хятадын дагуул улс гэж боддог хүмүүс боддоггүй хүмүүсээс
хэдэн мянга дахин илүү. Харин энэ Монгол улс чинь уул нь Цагтаа дэлхий дахиныг
байлдан дагуулж байсан Агуу их Чингис хааны хойч үе гэдгийг мэдэхгүй хүн ховор.
Бид Чингисийн үр сад гээл цээжээ дэлдэн харц дээгүүр том байхад биднийг хэн ч
Монгол улсын залуусыг мэдэхгүй. Харин Бидний агуу их түүхийг л мэднэ.
Орчин үеийн залуус паартай байранд амьдарч,паалантай жорлонд сууж гоё ганган
машин ,утас, хүүхэн л хүснэ. Үнэндээ бид юу ч бүтээгээгүй,бүтээдэггүй. Ийм
байдлаараа бүтээх ч үгүй.Бид зөвхөн хэрэглэгч далбаан дор намирагчид. Түүхийн
хуудаснаа үлдсэн гашуун дурсамжуудыг дахин давтахгүй сэтгэл, оюун ухаан байхад
бид жинхэнэ Монгол улсын иргэд,ирээдүй, амьд түүх билээ.