Хэрэглэгчийн хэсэг |
Зочин
Уучлаарай та бүртгэлгүй байна. !
|
Статистик |
» Гишүүдийн мэдээлэл  Нийт гишүүд: 183  Энэ сард: 0  Энэ 7 хоногт: 0  Өчигдөр: 0  Өнөөдөр: 0 » Сайтад: Сайтын эзэн: 1 Хянагч админ: 3
Ниит онлайн: 1 Зочид: 1 Гишүүд: 0
|
|
Main » 2011 » 9-р сар » 24 » Opozit - ийн түүх болон Энэрэлийн яриа
9:52 PM Opozit - ийн түүх болон Энэрэлийн яриа |
Асуултфорумаар хэсэж байтал энийг оллоо. Опозитийн фенүүдэд таалагдана
гэж найдж байна. Асуултфорумчид маань ол хараад аль хэдийн уншчихсан
байлгүйдээ
Opozit iin tuuh
Би опозит хаанаас эхэлсэн бэ гэж бодож үзлээ. Опозит тэгтэл намайг бэлтгэл ангид орсон тэр цагаас эхэлсэн ажээ. Манай ангид минутанд 100-аас дээш үг уншдаг 3 хүүхэд байсан юм. Тэдний нэг нь миний муу гал хам. Духан дээрээ сөөсөгтэй, шилэн дээрээ гэзэгтэй гүйж чаддаггүй жаал - Гантулга. Гүйхээр бөөр нь өвдөөд байна гээд биеийн тамирийн хичээлд оролцохгүй. Түүнийг дооглоод зугтчихад хойноос гүйгээд гүйцэхгүй. Нэг удаа манай ангийнхан түүнийг ММ Агентлаг гэж тал талаас нь дооглож зугтаасаар байгаад уйлуулж билээ. А. Гантулга гэдэг нь ММ Агентлаг болж байгаа нь тэр. Намайг Г. Энэрэл - тэр нь тэгээд Генерал болно. Сайхан ч байж дээ. Илүү дутуу зүйл бодохгүй, боддог хоёр зүйл нь PlayStation, нохой зодоон 2. Би Undertaker, би Mankind, би Shawn Michaels, би Big Show, Stone Cold гээд л. Ангийнхаа том биетэй охидыг Chyna гэнэ. PlayStation-ий хувьд бол... би ер нь Тугалыг Sony-той болохоор нь л найзалсан шд. Хэрвээ Тугалд Sony байгаагүй сэн бол юун опозит, хаха.
Тэгээд л нэг мэдэхэд 4-р анги болж билээ. Lumino - Бүтэлгүй хайр ёстой нэг хит болж, манай ангийнхан бүгд үгийг нь цээжилчихсэн, би ганцаараа Britney Spears сонсож байв аа хө. Ах одоо л үгийг нь цээжлэхгүй бол ёстой жинхэнэ муу авснаас муухай юм болно биз дээ. Гэртээ очоод ФМ-ээс бичиж аваад л цээжилж гарав аа. Маргааш нь анги дээр нүүр бардам. Ингэж л анх хип-хоп гэдэг ахуйн үүдийг тогшсон доо. За тэгээд л монголоос авахуулаад гадаад хүртэл бүгдийг нь сонссон. Миний үеийн бүх хүүхдүүд яг л над шиг байсан. Сүүлд Night Train гарч ирж жаахан хазайлгах хүртэл бүгд л FUBU өмсдөг байлаа хө. Долоо хоногт дор хаяж нэг тоглолт. Яаая, 2000 оны сонгуулиар Lumino-гийн Skitzo-гийн гарын үсгийг аваад л, сонгуулийн шоунуудыг ёстой алгасахгүй, заримдаа бүр тэнэг юм шиг ганцаараа үзнэ. UBS-ийн оройн мэдээгээр урд эгнээнд зогссон өөрийгөө хараад л, хөөрөөд л, Хуанжу Гэгийн зураг цуглуулаад л (Хуанжу Гэгт дурлаад л хаха).
Нээрээ шүлэг их бичдэг байсан. Яагаад шүлэг бичдэг байсан юм бүү мэд. Нэг нүдээ нээсэн чинь шүлэг бичиж байсан. Хоёр нүдээ нээсэн чинь бичиж буй шүлэг улам тод харагдаж байсан. 3 нүдээ нээх гэтэл нүүд дуусчихсан байж билээ.
2004 оны шинэ жилээр ангийнхаа хэдэн жаалтай хамтлаг болоод дуулав аа. Тэгээд л сургуулиас гарч явсан чинь Тугал "Хо чи чинь дуулдаг байсан юм уу, надад хэлэхгүй яасан юм? 2улаа хамтлаг байгуулъя" гэж байна. Хариуд нь би "За тэгье, хэд хоногоос ярья" гэсэн. Урьд нь бид 2 найз найз гэж зөндөө л явж, Гантулга MTV-гээс бичиж авсан rap клипнүүдийг зөндөө л үзэж баясдаг байсан атлаа дуулъя гэж хэзээ ч ярьж байгаагүй. Түүнээс хойш ингээд цаг гарвал, боломж олдвол нэг хоолойгоо бичүүлсэн барьсан болоод явж байна даа, хөөрхий. Нэг их гийгүүлсэн гайхуулсан юм байхгүй ээ. Тэгэхдээ яах вэ гайгүй, оргүй ч гэсэн охинтой.
Хөөрхий, нэг цомгийнхоо барааг харчих юм сан. Цомог бараг худлаа болж байгаа шүү нөхөд өө. Шалтгаан нь мэдээж мөнгө, угаасаа. Мөнгөгүй бол хэн ч биш гэсэн хуулийн дагуу. За за тэгээд болбол тэгээд тэр л биз. Ямар ч байсан бид хоёрын дуу таныг бага ч гэсэн хөгжөөж, амьдралын тан ганцхан мөчийн ч болтугай арынх нь soundtrack болж чадсан бол болох нь тэр.
Нээрээ санаснаас опозит гэж Ruff Ryders-д харьяалагддаг байсан Drag-On гэж нэг rapper-ийн анхны цомог "Opposite of H2O" гэдэг нэртэй гарсан нь надад байсан юм. Тэр нэрнээс нь шаачихсан юм аа
ENRELIIN YARIAA
Өнгөрсөн жил, яг өдийд Quartz байх аа - Энх Тайван Найрамдлын ордны замын эсрэг талын дэлгүүрээс зуун хорин мянгаар нэг микрофон авсан юм. Ааваас их сүрхий мөнгө зээлж билээ. Сүрхий авсан шигээ буцааж төлсөн ч юм. Үнэндээ аав нэг контейнер авсан чинь дотор нь баахан хугацаа нь дуусаад өтгөрчихсөн литрийн будагнууд байсан юм. Түүнийг л аав зараад олсон мөнгөө ав гэж байна. Тэгэхээр нь ах өнөөдүүлийг нь бүгдийг нь онгойлгоод тунаад өтгөрчихсөнийг нь хутгаад гайгүй хэдтэй нь нийлүүлээд нэг найзыгаа дагуулаад эхлээд Хар Хорин оров оо. Хар Хорингийн үүдэнд хоёулаа сууж аваад орилов. Ганц нэг хүн ирж байна. Нэг ширхэг авч байна. Хангалтгүй санагдав. Тэгэхээр нь кардон цаасан дээр будаг хямд зарж байна гээд бичээд урдаа тавьчихав. Бас л болдоггүй. Манай найз хэлж байна "Маньдаа хэдийг өгч бай. Мань энэ зах дотуур бариад явж нэг үзье". Би гадаа үлдлээ. Тэгсэн нэг их удалгүй манай залуу өнөө хэдээ далд оруулчихсан "Үлдсэн хэдээ аваад ир гэнэ ээ". Иймэрхүү маягаар гурван хоног будаг зарж гурван зуун тавин мянган төгрөг хийсэн дээ.
За энэ байна даа, манай муу мик. Зөндөө гарын шүлс тоссон юм хөөрхий. Опозит гээд хуцаад байгаагийн шалтгаан одоо энэ шүү дээ. Өөрсдийнхөө толгойгоор өөрсдийнхөө микрофоноор өөрсдөө дуугаа бичих. Хамгийн чухал зүйл. Түүнээс биш Тугал бид 2 зөндөө гарын нүүр үзсээн хөөрхий. Уулзаж учирсан болгон л цомог гаргаж өгнө гээд л. Жаахан ч байж, хэлсэн бүхэнд нь итгэчихнэ. Тэгээд л ухаан суусан даа. Ямар ухаан бэ? гэвэл чи л өөрийнхөө юмыг хийхгүй юм бол өөр хэн ч чиний юмыг хийж өгөхгүй.
Анхны бичлэг Quizda байсан. B Production-д байхдаа хийсэн дууны санаагаар Болдод үг бичээд өгчихсөн байдаг юм даа. "Хайрт минь чи миний амьдралын гол дүр" ч гэх шиг. Бид хоёрт бичлэг хийлгэх мөнгөгүй улмаас хадгалагдаад бүр цээжинд үлдчихсэн зөндөө дуу байдаг байсан ба тэдний нэг нь "Савангийн дуурь". Quizda-гийн тэмцээнд Тугал түрүүлээд (бид хоёр бацаан байсан л даа, яалт ч үгүй. Quizda-г лалар гэдгийг хэн мэдлээ) бид хоёр энэ дуугаа нэг дуулж үзүүлж байсан юм. Тэгсэн өлөн хулгайч "Энэ чинь гоё санаа байна" гээд шаагаад байсан дараа нь яг шаадаг юм даа. За тэгээд өнгөрсөн хойно хуцаад байх нь ч хаашаа юм. Ямар ч байсан зүв зүгээр байсан бол бүх юм зүв зүгээр л байх байсан.
Анхны бичлэгийн аяыг манай дүү хийсэн. Ямар ч хулгай биш. Нэг зүйлийг нэмж хэлэхэд хулгайн дуу гэдгийг жаахан зөв ойлгох хэрэгтэй байна аа. Хулгайн дуу гэж дуучин Болд Хайрын Хүч хэмээх албан ёсны цомогтоо Нүд Чинь Хайр Харуулна гэдэг дуугаа Mario-гийн Let Me Love You гэдэг дууний хэдэн нотийг нь Баярхүүтэй сууж байгаад өөрчилснийг хэлэхээс биш бидний нетээс татсан instrumental дээр өөрсдийгөө represent хийж үглэсэн хэдэн дууг хэлдэггүй юм аа. Бид албан ёсны цомог гаргавал хэзээ ч тийм зүйл хийхгүй. Бид зүгээр л дуртай зүйлээ хийж байна, үглэж байна. Энэ бол гудамжны урлаг. Бид гэнэт дуулмаар санагдвал гэнэт л дуулна. Юун дээр ч хамаагүй. Албан ёсны, амин хувийн гэдэг хоёр зүйлийг ялгаж салгасны эцэст "Хулгай, Солгой" гэж хуцна уу зарим нэгэн нь.
Хамгийн гол хөгжмийн чиглэлээр Оросд сургууль төгссөн хүн ая шаахаас өөр зүйл хийж чадахгүй байгаа нь зүгээр л монголчуудыг доромжилж байгаагаас ялгаа юу байх вэ? Угаасаа зохиохоос дуурайх нь амархан л даа. Тэгээд ч нэг их хөдөлмөр заралгүй гаргасан дууг нь усан тэнэгүүд сонсоод ашгийг нь хангаад байгаа болохоор тэд ч хэзээ ч зогсохгүй улам л лавших болно. За за бүр дургүй хүрчлээ. Малнуудын талаар бодсоор байтал.
Одоогоор Опозит хийсэн юмгүй ээ. Би явахаасаа өмнө хэдэн дуу бэлэн болгох гээд л гүрийж байна. Энэ Дассан Сэтгэл гэж ямар ч засваргүй зүгээр л бичлэг. Хүнд сонсуулах гээд тавьчихсан юм. Гүйцэд бэлэн болоод бас та нөхдийн сонорт хүрнэ гэж найдаж байна.
|
Category: Монгол |
Views: 1632 |
Added by: eQ
| Rating: 5.0/3 |
Total comments: 2 | |
0 2
***OpoZ!t [ft] HonGoro*** (2012-01-26 4:02 PM)
[ Entry]
very nice!!!!!!!!!!!!!!! i like OPOZIT!!!!!!!!!!!!!!!!
|
0 1
Ed (2011-09-24 9:53 PM)
[ Entry]
1-t gej t1 tehguiee. Gehde #1.
|
|
|
|